АРИУН Ургаж байгаа арц нэг ариун
Уугиж байгаа хүж нэг ариун
Урсаж байгаа ус нэг ариун
Эх хүний сэтгэл нэг ариун
Эх орончийн зүтгэл нэг ариун
Энх тайвны үйлс нэг ариун
БАГА Өвс ургасан нуур бага
Эрээгүй эхнэр бага Ахлагчгүй албат бага
БАРААН Малгүй айлын хот нэг бараан Өнчин хүний элэг нэг бараан Эрдэмгүй хүний тархи нэг бараан дэлгэрэнгүй Монгол бичгийн тухай Монгол бичгийн талаар маш их ярьж байна. Монгол бичиг хэрэгтэй, хэрэггүй гэлцсээр, эцэстээ түүнийг хэрэглэхэд бүдүүлэг тул боловсронгуй, "Хураангуй монгол бичиг" гэгчийг зохион ашиглахаар санал дэвшүүлсэн хүн ч гараад ирж байх шиг. Тэрхүү боловсронгуй бичгийг сурахын тулд эхлээд "бүдүүлэг" монгол бичгээ сурах шаардлагатай, "бүдүүлэг" монгол бичгээ мэдэхгүй хүнд бол буухааргүй бичиг шиг надад санагдсан. Үе үеийн алдар нэр, албан тушаал горилоочид Монгол бичгээ шоодон, манж бичгийг дулдуйдаж явсныг буурал түүх гэрчилнэ. Энэ нь явсаар бидний үед Оросод долигонон бичгээ Кирийл үсгээр сольсон нь харамсаад ч баршгүй хэрэг. Өвөг дээдсээс минь өвлөн ирсэн, "хуучин" хэмээх тодотголтой, (шинэ нь Кирийл цагаан толгой юм болов уу) бидний босоо бичиг бол түүх соёлын асар их өв уламжлалыг агуулсан, монгол хэлний онцлогт гаргууд зохицсон, маш боловсронгуй бичиг гэж би боддог. Сүүлийн үеийн бид эх хэлээ умартах болсон нь гагцхүү гээх, мартахыг хэзээ ч зөвшөөрч боломгүй энэ бичгээ хаясных. Бичгээ хаяснаар бид Монгол мөртөө Монголоосоо холдож эхэлсэн, жил ирэх тутам улам бүр холдсоор л байна. дэлгэрэнгүй Монголжсон (харь) үгийн бичлэгийг журамлах асуудалд “Монголчууд эрт цагаас дэлхийн олон оронтой холбоо харилцаатай явж ирсэн учраас тэдгээр улсын хэлнээс монгол хэлэнд олон арван үг орж, үгийн сан нь улам бүр баяжсаар ирсэн байна. Одоо монгол хэлэнд дэлхийн 30 орчим хэлний үг байна.”[1] “Хэл шинжлэлийн үүднээс хэл бүр харилцахын хэрэглүүр болж чаддагийн хувьд орчуулж болдоггүй үг гэж байдаггүй, харин тухайн орчуулагчийн хэр хэмжээнээс шалтгаалан орчуулж чадах чадахгүй явдал буй.”[2] ч нэгэнт орчуулалгүй нийтээр хэрэглээд хэвшчихсэн үгсийг буцаан орчуулж хэрэглэнэ гэдэг төвөгтэй юм. Харин тэдгээр үгийг яаж бичиж тэмдэглэх вэ? гэдэг асуудал нэн тулгамдуу байна. Тухайлбал: Орос хэлний плитка гэдэг үгийг пэлээтэг (пилээтэг) гэж хэлж яриад хэвшчихсэн хирнээ одоо хүртэл яаж бичиж тэмдэглэхийг нэг мөр шийдээгүй байна. Энэ талаар анх академич Ц.Дамдинсүрэн: Бид одоо гадаадаас авсан үгийг маш олон янзаар бичин, уншигчдыг хашрааж байна. Жишээлбэл: газрын тосыг “Үнэн” сонинд яаж бичигдсэнийг үзвэл, 1931 оны 91 дүгээрт невти мөн оны 229 дүгээрт нейвти, 1932 оны 15 дугаарт найвдай, мөн оны 219 дүгээрт нивди гэж бичсэн байна. (Үүнийг)...нэг дүрэмтэй болговол зохино. Нэг дүрэмтэй болгохдоо бид тэр газрын бичдэг үсгийг баримтлах уу? Хэлдэг дууг баримтлах уу? Мөн монгол аялгуунд тааруулах уу? Үгүй юү? Бас дэлхий дахины олонхи хэлийг баримтлах уу? гэх зэргийн олон асуулт гарч ихээхэн зөрөлдөөн байгаа тул хувьд бодвол тэр газрын хэлдэг дууг гол болгож монгол аялгуунд нийцүүлэхийг хичээн, эцэсдээ гадаадаас авсан үг, жинхэнэ монгол үг гэж хоёр тэс ондоон дүрэмтэй болохгүй тийм зорилгоо тавьж явуулбал зүйтэй болов уу гэж санана[3]. хэмээсэн байна. дэлгэрэнгүй “Эх хэл миний өв” Эх хэл маань тунгалаг байг. Өнөөгийн Монгол орны залуу хүний хувьд үзэл бодлоо илэрхийлэх боломж олдсонд баяртай байна. Нийгэмд одоо байгаа үзэл бодлуудыг хөндлөнгөөс харахад сэтгэл тайван суухад хэцүү байна. Учир нь эх хэл бол хэн нэгэн хүний өмч биш, олон түмэнд хамааралтай байтал хувь хүмүүсийн ухвар мөчид үзэл бодол нийтийн эрх ашгийн эсрэг тархаж түгэхийг оролдож байгаа нь эх орныхоо ирээдүй, өөрсдийн болоод үр хүүхдийнхээ ирээдүйд санаа түгшихэд хүргэж байна. Эх хэл маань жам ёсоороо хөгжиж, шинэчлэгдэж байна. Эх хэл маань чадалтай байг. Энэ нь мартагдсан үгсийг сэргээж, шинэ үгсийг төрүүлэн, зохистой гадаад үгсийг нутагшуулаж дэлхийн сэтгэлгээний түвшинд хөтөч болж чадах явдал юм. Эх хэлээ боловсруулж, сайхан яриж сэтгэдэг байх нь сайхан билээ. Шинэ монгол кирил бичиг бидэнд олон давуу талыг өгсөн, цаашид ч өгөх бидний зөв сонголт юм. Энэ талаар сайн талыг нь бага яриж, хуучин хоцрогдсон уйгар бичгийг дөвийлгөн туйлширч байгаа хүмүүс эрүүлээр сэтгэж бусдын эрх ашгийг бодoлцмоор байна. Шинэ бичиг өөрийн үүргээ хэнээс ч илүү гүйцэтгэж байгаа ба монголчуудыг соён гэгээрүүлж, бүх нийтээр эрдэмтэй болоход оруулсан хувь нэмэр их юм. Монгол улс түүхэндээ олон бичиг зохиож хэрэглэж байсан нь босоо бичиг хэрэглэхэд төвөгтэй, хэвтээ бичгээс дутуу чанартай, хэрэлээний ач холбогдол багатай, бэлэг тэмдгийн шинж чанартай байсантай холбоотой юм. Одоо дэлхий нийтээр латин үсэгийг түгээмэл хэрглэж, хөгжлийн нийтлэг байдал руу шилжиж байгаа үед латин бuчгийн нэг хувилбaр кирил бичиг нь хоцрогдох болоогүй юм. Харин гадаадаас орчуулагдсан ном ойлгомжгүй, сунжруу байгаа нь шинэ бичгээс шаардлагагүй илүү үсэг, хоёрдугаар үеийн урт эгшигийг богино эгшгээр солих гэх мэт шинэчлэгдсэн кирил бичгийг хэрэглэх, үүний хажуугаар шинэ хэвтээ бичиг зохиох хэрэгцээг төрүүлж байна. Дэлхий нийтээрээ хэвтээ бичиг хэрэглэдэг нь ухаан муутайгийнх биш билээ. Шинэчлэгдсэн товчлогдсон бичиг, хэл яриа өнөөгийн амьдралын хурдассан хэмнэлд тохирох юм. Эрдэмтэн мэргэд шийдвэр гаргагчид ард түмний санаа бодлыг сонсож, үзэл бодлоо уралдуулан зохистойг нь сонгож, хос морьтоны давуу чанарыг гаргаасай.
No comments:
Post a Comment